Суулт хийж байсан иргэд таржээ
Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнийхөн өнгөрсөн бямба гаригт хоёр дахь жагсаалаа хийж, улмаар суулт зарлаад байсан юм. Өчигдөр суулт хийж байсан нэгнийх нь биеийн байдал огцом муудаж эмнэлэгт хүргэгдсэн билээ.
Тэгвэл өнгөрсөн шөнө энэхүү суулт зогссон тухай эх сурвалж мэдээллээ. Одоогоор суулт хийж байсан иргэд өөрсдийн сайн дураар суултаа зогсоосон уу, албаныхны шаардлагаар зогссон уу гэдэг нь тодорхой бус байна.
Суулт зарлаад байсан иргэдийн зүгээс хамгийн сүүлд НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газарт хандан “Монгол Улсыг мөнгө угаах гэмт хэргийн хар жагсаалтад бүртгэж өгнө үү” гэсэн албан хүсэлтийг илгээсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ