Бүсийн зөвлөлгөөнд оролцоод буцаж явахдаа осолджээ

Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал болон аймгийн засаг даргын тамгын газрын ажилчдын сууж явсан автомашин осолдсон хэрэг өчигдөр гарсан талаар бид мэдээлсэн. Осол Эмээлт орчмын замд гарсан бөгөөд жолооч нь газар дээрээ нас барсан байна.

Төв аймгийн Засаг дарга Ж.Батсуурийн хувьд нүүрний яс нь гэмтсэн хүнд гэмтэлтэй байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Харин түүнтэй хамт явсан Төв аймгийн засаг даргын тамгын газрын ажилтнуудын биеийн байдал маш хүнд гэсэн оноштой ГССҮТ-т эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ. Харин эдгээр хүмүүс Эмээлт орчмын замд зорчиж явахдаа том оврын автомашины араас мөргөсний улмаас осолдсон гэсэн албан бус мэдээлэл ч байна.

Одоогоор ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Төв аймгийн замын цагдаагийн алба хаагчид ажиллаж байна. Төв аймгийн удирдлагууд өчигдөр Өвөрхангай аймгийн төв Арвайхээр суманд болсон МАН-ын Хангайн бүсийн "Намын ажилтны улсын зөвлөгөөн"-д оролцоод буцаж явах замдаа ийнхүү осолдсон өртсөн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ