Ам.долларыг 2404.89 төгрөгөөр худалдаалж байна.

“Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2405 төгрөгөөр авч, 2408 төгрөгөөр худалдаалж байна. Харин Монголбанк ам.долларыг 2404.89 төгрөгөөр зарлажээ.

Он гарснаас хойш ам.долларын ханш 84.64төгрөгөөр буураад байна. Энэ нь төгрөгийн доллартай харьцах ханш 3.3 хувиар чангарсан гэсэн үг юм.

Ам.долларын ханш цаашид суларна гэгдэж буй. Энэ нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд орж ирэх 5,5 тэрбум ам.долларын зээл тусламжтай холбоотой.

Одоогоор яригдаж байгаа зээл тусламжийг тодруулбал, Япон улсаас 850 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, БНСУ-аас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Турк улсаас 300-700 сая ам.долларын зээл авахаар яригдаж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ