Ё.Отгонбаярын 230 сая төгрөг өгөхийг шаардсан авлигын хэрэг буюу Х.Цогнойжамц, А.Чинбат гэж хэн бэ?

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бусдаас авлига авахыг завдсан гэх хэрэгт холбогдуулан хэд хэдэн хүнийг шалгаж буй билээ. Тэрбээр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхдаа А.Чинбат нарыг явуулж Х.Цогнойжамц гэдэг хүнийг зодуулж, дээрэмдүүлэн авлига өг хэмээн шаардсан гэдэг. Х.Цогнойжамц харин 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдөр энэ талаараа Улсын мөрдөн байцаах газартгомдол мэдүүлсэн аж. Эл гомдлын мөрөөр мөрдөн байцаагчидмөрдөлт явуулахад түүний эхнэрийн нэр дээрх дансанд олон сая төгрөг, ам.доллар орж гарсан баримт байсныг хууль хяналтынхан илрүүлсэн хэмээн мэдээлдэг.
Энэ явдлаас болж УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонго мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй. Их мөнгөний дуулианы хэрэгт сэжиглэгдсэн түүнийг нөхөр нь "илчилсэн" гэх. Ё.Отгонбаяр бусдаас авлига нэхэн дарамталж, нэгэн банкны дансны дугаар руухүссэн мөнгийг нь хийхийг шаардсан байдаг. Тэрхүү дансны дугаар эхнэрийнх нь болж, О.Эрдэнэсолонгын нэр дээрх 26 данс ил болсон юм. Энэ хэргийн эргэн тойронд тэр үед болон одоо чухам юу болсон талаар манай сонин "Эх сурвалжийн мэдээллийн мөрөөр үнэнийг хайсан нь" буландаа нэхэн сурвалжиллаа. Бусдад дарамтлуулж, дээрэмдүүлсэн Х.Цогнойжамц,Ё.Отгонбаярын өмнөөс уг бизнесмэнийг дарамталсан А.Чинбат гэж хэн бэ гэдгийг хүргэхээс өмнө өнгөрсөн гуравдугаар сард юу болсныг сийрүүлье.
АВЛИГАНЭХЭХ ЭХ ҮҮСВЭРИЙГШААРДСАН 119 ДҮГЭЭР СУРГУУЛЬ
МАН-ыг Засгийн эрх барьж байх үед УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд байв.Нэг үгээр хэлбэл 2008-2012 он юм. Тэр үед Налайхаддунд сургуулийн хэрэгцээ байсан үе. Улс орны хэмжээнд ч сургууль барих асуудалд анхаарч байв. Х.Цогнойжамц бизнесмэн хүний хувиар хуучин оросуудын бариад орхиод явсан барилгыг худалдаж авав. Барилгын суурь хана нь босчихсон ч тоногдсон энэ газар орон сууц барилаа гэхэд төдийлөн налайхчууд аваад байхгүй. Иймдсургууль барьчихвалборлуулна гэж зовохгүй, улсад хүлээлгээд өгчихнө. Боловсрол соёл, шинжлэх ухааны удирдлагуудтай ч ярьсан болох юм байна" хэмээншийджээ. Х.Цогнойжамц "Тавин лан" хэмээх барилгын компанитай тул өөрийн төрөлх Налайх дүүрэгтээ ерөнхий боловсролын сургууль барьж ашиглалтад оруулахдаа урамтай байжээ. Тус компани өөрийн хөрөнгөөрсургуулиа барьж босгов. Гэтэл Боловсрол соёл, шинжлэх ухааныяамны хариуцсан мэргэжилтэн нь тоймтойхариу өгөхгүй байж. Нэг үгээр хэлбэл сургуулийн асуудлыгтус яамны зүгээсСанхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Наранцогт "Сайдтай уулз. Би мэдэхгүй" хэмээсэн гэнэ.Нэг үгээр хэлбэл Ё.Отгонбаяр яамнысанхүү болон хөрөнгө оруулалтын асуудлыг төрийн нарийн бичгийн дарга нартайгаа бус зөвхөн С.Наранцогттой ярилцаад шийддэг байсан гэж тухайн яаманд хамт ажиллаж байсан газрын дарга нар ньхэлж байсан юм. Ашиглалтад орсон хэдий ч сургуулийг хүлээж авахгүй удсанаасдулаан, цахилгааных нь мөнгө болох урсгал зардлыг "Тавин лан" компани төлөх болжээ. Иймд Х.Цогнойжамцхууль дүрмээр нь яваад сургуулиа хүлээлгэж өгөх гэсэн боловч Улсын комиссхүлээж аваагүй байна.
САЙДЫН НАЙЗ ХӨНДЛӨНГӨӨС ОРЖ ИРЭВ
"Тавин лан" компанийн захирал Х.Цогнойжамч барилгаа хүлээлгэж өгөх талаар нэлээд хөөцөлдсөн боловч хоёр жил гаран болжээ. Тэгтэл А.Чинбат гэх нөхөр гарчирсэн байна.Тэрээр утасдан Х.Цогнойжамцтай уулзахыг хүсч буйгаа илэрхийлжнэгэн болзол тавьсан гэнэ. Тэрбээр "Барилгыг чинь Улсын комисст хүлээлгэж өгөхөд хөшүүрэг нь би болъё. Би Ё.Отгонбаяр сайдыг сайн танина" хэмээсэн гэдэг. Сарын дараа өнөө А.Чинбат гэдэг хүн Х.Цогнойжамцад "Би сайдтай уулзлаа. Барилгыг чинь хүлээж авах боллоо.Хариуд нь улсаас авах мөнгөнийхөө тодорхой хувийг өг" гэж хэлсэн юм байх. Х.Цогнойжамц хариуд нь "Бариад ашиглалтад аваагүйн улмаассургуулийн дулаан, цахилгаанд багагүй мөнгө гарч байна. Сард 7-8 сая төгрөг төлөх хэцүү байна. Энэ барилгаас ашиг гэж гарахгүй нь. Сул зардалд мөнгө яваад байна" гэжээ.Хэдэн сарын дараа Х.Цогнойжамцыг Ё.Отгонбаяртай уулзуулах ажлыг А.Чинбат зохион байгуулсан байна. Тэд Төрийн ордны ойролцоох ресторанд хамт хооллон сургуулийн асуудлаар ярьжээ. (Тэдний уулзсан газар мөрдөн байцаалтын нууцтай холбоотой учир нэрийг нь бичсэнгүй). Энэ үеэр Ё.Отгонбаяр "Хэлсэн мөнгийг хурдхан шилжүүлбэл барилгын асуудлыг дор нь шийдэж болно" гэж хэлсэн гэнэ. ҮүнийгЁ.Отгонбаярын ойрын эх сурвалж мэдээлж буй юм.УИХ-ын сонгууль ч өнгөрч тус яамны сайд ньсолигдсон байна. "Тавин лан" компанийн Налайх дүүрэгт барьсан сургуулийг Улсын комисс өнгөрсөн хоёрдугаар сард хүлээн авчээ. Х.Цогнойжамц ч барилгаа улсад өгч, зардал болох 4.7 тэрбум төгрөгөө авч чадсан байна. Түүнийг мөнгөө авсныг мэдсэнЁ.Отгонбаяр А .Чинбатаар дамжуулан дарамтлах болжээ. Нэгэнт улс авах ёстой юмаа авч, Х.Цогнойжамц ч өөрийн хөрөнгөө улсаас авч чадсан болохоор Ё.Отгонбаярт авлига өгөхийг хүссэнгүй.
ХҮССЭН МӨНГИЙГ НЬ ӨГӨӨГҮЙНХЭЭ ТӨЛӨӨ ЭНХТАЙВАНЫ ГҮҮРЭН ДЭЭР ХАЛДЛАГАД ӨРТӨВ
Х.Цогнойжамцыг өдөр, шөнөгүй гар утсаар А.Чинбат дарамтлах болсон аж. "Хэлсэн ёсоороо 230 сая төгрөг өгөхгүй бол ална шүү", "Нөгөө мөнгөө энэ данс руу шилжүүл"."Компанийг чинь шалгалтанд оруулна. "Но" гарч л тараа", "Хаа таарсангазраас чинь барина шүү" гэхчилэн мессэжүүд түүний утаснаас тасрахаа байж. Ё.Отгонбаяр чнэг бус удаа утас цохих болсон гэнэ.
Үргэлжлэлийг энд дарж уншина уу
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ