Иранд хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч эмэгтэйчүүдийг баривчилжээ

Ираны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэхээрэрчүүд шиг хувцасласан найман эмэгтэйг тус оронд баривчилсан байна.
Ираны хөлбөмбөгийн холбоодын дээд лигид тоглодог “Эстегляль” болон “Персеполис” багуудыг Тегеран хотын “Азади” цэнгэлдэх хүрээлэнд тоглож байх үеэрэмэгтэй хөгжөөн дэмжигчдийг саатуулжээ.Тэмцээн бүр хоёрдугаар сарын 12-нд болсон ч,тэднийг баривчилж, шийтгэл ногдуулах гэж байгаа нь сая л тодорхой болсоныг “Дейли мэйл” сонинд бичжээ.
Тегеран хотын аюулаас хамгаалах газрын тэргүүний хэлснээр, исламын хуулиар эмэгтэйчүүдийг эрчүүдийн хамт спортын уралдаан тэмцээн үзэхийг хориглодог ч,спорт сонирхогч олон эмэгтэйцэнгэлдэх хүрээлэнд орохыг байнга оролддог байна. Ийнхүү хориглодог нь эмэгтэйчүүдийн өөрсдийнх ньнэр төрийг хамгаалахад чиглэсэн бөгөөд спортынийм арга хэмжээ тэдэнд огт таарахгүй гэж Ираны шашны эрх баригчид мэдэгддэг ажээ. Спорт сонирхогч эмэгтэйчүүдэдтэмцээнийг телевизээр лүзэхийг зөвлөдөг байна.
Цэнгэлдэх хүрээлэнд спортын арга хэмжээ үзэхийг хориглохын сацуу, тус орны шашны тэргүүн Али Хаменеигийн тусгай шийдвэрээр Ираны эмэгтэйчүүдийг олон нийтийн газраарунадаг дугуйгаар явахыг саяхан хоригложээ.Юу гэвэл, энэ нь эрчүүдийн таагүй анхаарлыг татаж болох юм гэжээ. Тус орны эмэгтэйчүүд алчуур бүчлээгүй зураг, түүнчилэн өөрийн дууны дүрс бичлэгийг Интернэтэд тавивал, мөн шийтгэл хүлээлгэдэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ