Азимовын ахыг саатуулсан дүрс бичлэгийг үзүүлжээ

Петербургийн метронд террорын ажиллагаа үйлдэх ажлыг зохион байгуулсан хэмээн сэжиглэгдэж буйэтгээдийн ах Акрам Азимовыг өчигдөр Москва мужийн нэг тосгонд саатуулсан байна.

Хүчнийхэн Москвагийн ойролцоохи Московский тосгоны автобусны буудалд ах Азимовыг саатуулжээ. Гүйцэтгэх албаныхан сэжигтний ахыгганцаараа үлдэхийг хүлээж байгаад, дараа нь түүнийг саатуулсан байна.Азимовын цүнхнээс байлдааны РГД-5 гранат гарсныг Мөрдөн байцаах хорооноос мэдээлжээ.

Интерфакс агентлагнийн уламжилснаар,Киргизийн уугуул, 1988 онд төрсөн Акрам Азимовтеррорын ажиллагаанд бэлтгэхэд зарцуулсан мөнгийг дамжуулж, мөнолон улсын террорын байгууллагуудын төлөөлөгчидтэй холбоо барих хамсаатан байсныг Аюулаас хамгаалах албаныхан ярьжээ.

Мөрдөн байцаах хорооны албан ёсны төлөөлөгчийн хэлснээр, ойрын үед мөрдөн байцаагчид Азимовыг баривчлах тухай хүсэлтийг шүүхэд гаргах бодолтой байгаа гэнэ.Петербургийн метронд үйлдсэн террорын ажиллагааны тухай эрүүгийн хэрэгт одоо нийтдээ арван хүн сэжиглэгдэж байгаа ажээ.

Ах, дүү Азимовыгдөрөвдүгээр сарын 3-нд Санкт-Петербург хотын метроны хоёр өрөөний хооронд террорын ажиллагаа үйлдэж, түүнчилэн “Площадь восстания” өртөөнд дэлбэлэлт үйлдэхэхээр зэхэж байсан гэж сэжиглэж байгаа юм.Террорын ажиллагаа болох үеэр 15 хүн, түүний дотор амиа золиослогчсэжигтэн Акбаржон Жалилов амь үрэгдэж, 50 гаруй хүн шархадсан юм.

Амиа золиослогчийг бэлтгэхэд оролцож байсан хэмээн сэжиглэгдэж буй 26 настай Аброр Азимовыг Москва мужийн Одинцовын районд саатуулсныг Оросын Аюулаас хамгаалах алба дөрөвдүгээр сарын 17-нд мэдээлжээ.Москвагийн Басманы шүүх түүнийг зургаадугаар сарын эх хүртэл урьдчилан хорих юм байна.

Аброр болон Акрам АзимовнарКиргизийн өмнөд нутгийн уугуул ажээ. Нутгийн узбек үндэстэн тэд 2013 онд ОХУ-ын харъяат болсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ