Жулия Робертс "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй"-гээр тав дахь удаагаа тодров

“People” сэтгүүлээс "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй"-гээр жүжигчин Жулия Робертсыг тодруулжээ. Өдгөө 49 настай тэрбээр тав дахь удаагаа энэхүү өргөмжлөлийн эзнээр тодорч, дээд амжилтын эзэн болов. Робертс “Одоо би ичиж байна. Тав дахь удаагаа юу? Би зоригжиж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
Одоогоос 26 жилийн өмнө Жулия Робертс "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй" болсон байна. Түүнээс жилийн өмнө тэрбээр "Хөөрхөн хүүхэн" кинонд тоглож алдаршсан байв. Жүжигчин бүсгүй ийм амжилтад ямар арга замаар хүрэхээ төсөөлж ч байгаагүй аж. Энэ дүрээрээ тэрээр “Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал хүртсэн билээ.
Энэ онд "Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй"-н жагсаалтад тэрбээр хөтлөгч Опра уинфри, дуучин Кэрри Андервуд, жүжигчин Виола Дэвис, Мэнди Мур, Эмма Уотсон, Тараджи Хенсон болон Крисс Мец нарыг ардаа архижээ. Жилийн өмнө энэхүү өргөмжлөлийг Женнифер Энистон, 2015 онд Сандра Буллок нар тус тус хүртэж байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ