Крымд АНУ-ын 32 дахь ерөнхийлөгчийн хөшөө нээжээ

Өнгөрсөн бямба гарагт Ялта хотод АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Делано Рузвельтын хөшөөг түүний нэрэмжит гудамжинд нээснийг Интерфакс агентлаг мэдээлжээ.

“ХХ зуунд энх тайвныг сахин хамгаалахад Франклин Рузвельтын байгуулсан гавъяаг үнэлэн” хөшөөг нээж байна гэж хотын дарга Андрей Ростенко тодруулан тайлбарласныг РИА Новости агентлаг уламжилжээ.

Севастополийн барималч Константин Кошкинхагас зуу гаруй жилийн өмнө америкийн удирдагчийн цээжин баримлыг бүтээсэн байна. ТэрЗСБНХУ, АНУ, Их Британийн удирдагч Иосиф Сталин, Франклин Рузвельт, Уинстон Черчилль нарын уулзсан Ливадийн ордондуг барималыг бэлэглэж ээ. Баримал агуулахад удаан хугацаагаар хадгалагдаж, харин 2005 онд түүнийг “Бристоль” зочид буудалд бэлэглэж, энд америкийн удирдагчийн жижигхэн музей нээсэн байна.

“Миний эцгийн бүтээл 55 жилийн дарааРузвелтын гудамжинд зүй ёсны байраа эзлэсэнд би баяртай байна, эцэг маань байсан бол үүнд хязгааргүй баярлах байсан нь мэдээж” гэжбарималчын хүү Сергей Кошкин хөшөөний нээлтийн үеэр хэлжээ.

Энэ нь Ялта хот дахь Рузвельтын хоёр дахь хөшөө юм.Хоёр жилийн өмнө Ливадийн ордноос холгүй газар Зураб Церетелигийн “их гурвын” удирдагчдын 10 тонн жинтэй зэс хөшөө нээсэн юм. Тэр Сталин, Рузвельт, Черчилль нарын гэрэл зургаар энэ хөшөөг бүтээжээ.

Ялтагийн бага хурал 1945 оны хоёрдугаар сарын 4-нөөс 11-нд Крымд болж, дайны дараахи дэлхийн дэг журмын тухай асуудал хэлэлцсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ