Макрон “бүх франц хүний ерөнхийлөгч болно” гэв

“Урагшаа” хөдөлгөөнийг үндэслэгч Эммануэль Макрон орон нутгийн цагаар 00:00 цагийн (УБ-ын цагаар 06:00 цаг) мэдээгээр, Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд 23,72%-ийн санал авч, “Үндэсний фронт” намын удирдагч Марин Ле Пен 21,90 хувийн саналаар хоёрт явж байна. 34,1 сая саналын хуудас (90 гаруй хувь) тоолсны дараа тус орны ДХЯ-наас зарласан албан ёсны мэдээ үүнийг гэрчилж байна.

Францын ерөнхийлөгчид нэр дэвшигч Эммануэль Макрон эхний шатны сонгуульд ялснаа зарлаад, “бүх франц хүний ерөнхийлөгч болохыг” хүсч байгаагаа онцлон тэмдэглэжээ. Хэвлэлд мэдээлснээр, тэр Парис дахь сонгуулийн өмнөх штабт үг хэлэхдээ ингэж мэдэгдсэн байна.

“Манай орон терроризм, эдийн засгийн асуудал, ард түмний зовлон зүдгүүргээд түүхэндээ урьд байгаагүй үеийг үзэж байгаа нөхцөлд францын ард түмэн санал өгөхөөр олноороо ирж, хамгийн сайн хариулт өглөө” гэж тэр тэмдэглэжээ.

Ингэхдээ Макронхоёр шатанд өөрийг нь дэмжиж, санал өгөхийг уриалсан“Бүгд найрамдахчууд” намаас нэр дэвшигч Франсуа Фийон, эрх баригч Социалист намын нэр дэвшигч Бенуа Амон нарт талархаж байгаагаа илэрхийлсэн байна.

Сонгуулийн шийдвэрлэх шатанд бүр илүү амжилт олох зорилго тавьж байгаагаа тэр дурджээ. “Бид хоёр долоо хоногийн дараа ялж, улс орныг удирдахын тулд Францыг улам өргөн цараатай нэгтгэх хэрэгтэй болж байна. Бид нэг л Францтай, түүнийг шинээр дахин цогцлоох хэрэгтэй, энэ нь өргөн цараатай зорилт бөгөөд би та бүхний хамт энэ зорилтыг шийдвэрлэхэд бэлэн байна, би бүх франц хүний ерөннхийлөгч болох ёстой” гэж нэр дэвшигч мэдэгджээ.

“Үндэсний фронт” хөдөлгөөнөөс Францын ерөнхийлөгчид нэр дэвшигч Марин Ле Пен “жолоо цулбуургүй мэт глобалчлалаас” улс орноо хамгаалахаар амласныг Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ