Оросын иргэд Путиний гол амжилтыг нэрлэв

Оросын иргэдийн олонхи нь ерөнхийлөгч Владимир Путинд нааштай хандаж, түүнд итгэж байна.Даваа гарагт “Левада-төв”-ийн сайтад нийтлэгдсэн тус төвийн санал асуулгын дүн үүнийг харуулжээ.
Судалгаанаас үзвэл, тус орны оршин суугчдын 32 хувь нь төрийн тэргүүнд талархаж, арван хүн тутмын нэг (10 хувь) нь түүгээр бахархадаг байна. Бас 17 хувь нь төвийг сахисан байдлаар хандаж, харин 27 хувь нь“түүний тухай муу юмогт хэлж чадахгүй” гэжээ. 4 хувь нь түүнд сөргөөр, бас 5 хувь нь болгоомжилсонбайдлаар ханддагаа илэрхийлсэн байна.
Оросын иргэдийн бараг дөрөвний гурав(72 хувь) нь ерөнхийлөгчид итгэж байгаагаа мэдэгджээ. 19 хувь нь төрийн тэргүүнд итгэдэггүй, 9 хувь нь энэ асуултад юу гэж хариулахаа мэдэхгүй байжээ.
Зэвсэгт хүчний байлдах чадварыг дээшлүүлж, шинэтгэл хийж байгаа (17 хувь) хийгээдОросын олон улсын байр суурь бэхжсэнийг(14 хувь) төрийн тэргүүний албан тушаалд Путиний ажилласан он жилүүдийн гол амжилт гэж оросын иргэднэрлэсэн байна. Үүнээс гадна, тус бүр 8 хувь нь улс оронд дэг журам тогтоож, улс төрийн тайван байдлыг хангаж, чеченийн асуудлыг шийдвэрлэснийг амжилт гэж үзжээ.
Авилга, хээль хахуультай тэмцэх, түүнчилэн иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, цалин хөлс, тэтгэвэр нэмэх (тус бүр 32 хувь), олигархиудыг хазаарлаж, тэдний нөлөөг хязгаарлахыг (21 хувь) тус орны оршин суугчид Путиний үйл ажиллагааны хамгийн амжилт муутай тал гэж үзсэн байна.
“Левада-төвийн” санал асуулгыг дөрөвдүгээр сарын 7-ноос 10-нд явуулж, түүнд тус орны 48 бүс нутгийн 137 суурингийн 1600 хүн оролцжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ