Жүжигчин Г.Золзаяа зодсон бүсгүйдээ 30 сая төгрөг санал болгожээ

Анх уран бүтээлийн гараагаа “Sound of kiss” охидын хамтлагаар эхлүүлсэн жүжигчин Золзаяаг мэргэжлийн жүжигчин гэдгийг төлийлөн хүмүүс мэддэггүй. Тэрбээр СУИС-ын жүжигчний ангийг 2012 онд төгссөн аж. “Боловсрол” телевизээр гараад удаагүй байгаа “Хувь тавьлангийн ээдрээ” олон ангит кинонд тоглосон нь жүжигчин бүсгүйг үзэгч түмэнтэй өдөр бүр уулзуулж байгаа гэж болно.

Г.Золзаяаг УДЭТ-ын залуу жүжигчин Б.Тамиртай гэр бүл болон хөөрхөн охинтой болсон ч хоёр тийш болсон гэдгийн хүн бүр мэдэх билээ. Тэдний салах болсон шалтгааныг янз бүрээр л тайлбарлан энэ талаар шуугиан тасраагүй байхад түүнийг “Макс” бааранд найзуудтайгаа наргиж байгаад тус баараар үйлчлүүлж байсан нэгэн бүсгүйтэй маргалджээ. Улмаар уг бүсгүйг баарнаас гарч явахад жүжигчин Золзаяа найзуудтайгаа араас нь дагаж уг бүсгүйн гэрийн гадаах гражинд нийлэн зодсон байна. Хохирогч бүсгүйн нүүрэнд хөхрөлт үүсч, маажуулсан байна.

Золзаяатай хамтран танхайрсан найзуудаас нь загвар зохион бүтээгч Номин гэгч байсан нь тодорхой болоод байна. Бүсгүйчүүдэд 181.2.5, 181.2.1-ээр эрүү үүсгэн шалгаж эхэлсэн байна. Шүүх хурлын тов дараа долоо хоногт зарлагдах аж. Үүнээс гадна жүжигчин Золзаяа түүний найзууд эвлэрхийн тулд 30сая төгрөг санал болгоход хохирогч бүсгүй хүлээж аваагүй байна.

Ц.ЗАЯА

CHUHAL.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ