Обама огцорсноосоо хойш анх удаа олны өмнө үг хэлэв

Барак Обама АНУ-ын ерөнхийлөгчийн алан тушаалаа өгснөөс хойш анх удаа олны өмнө үг хэлснийг хэвлэлд мэдээлж байна.

Тэр Чикагогийн их сургуульд залуучуудтай уулзаж хэлэхдээ, хойч үеийнхэнтэй ажиллах бодолтой байна гэж мэдэгджээ. “Энэхүү өөрчлөгдөж буй дэлхийд буухиаг хүлээн авах шинэ үеийн удирдагчдыг бэлтгэхэд туслах нь миний хийж чадах хамгийн гол, хамгийн чухал зүйл мөн” гэж Обама хэлсэн байна.

Шүүхийн шинэтгэл, улс төрийн санхүүжилт зэрэг салбарт ажиллахаар төлөвлөж байгаагаа тэр онцлон тэмдэглэжээ. “Энэ нь сорилтыг сөрөн зогсож, улс төрийн бодлого, олон нийтийн амьдралд ахиц дэвшилд хүрэхэд бидэнд саад байгаа тэр зүйл юм” гэж хуучин төрийн тэргүүндурдсан байна.

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгчэнэ үгэндээ Цагаан ордны одоогийн эзэн Дональд Трампыг огт дурсаагүйг бас тэмдэглэж байна.

Барак Обама дуртгал бичихээр Номхон далайн Тетиароа арал руу явсаныг гуравдугаар сарын сүүлчээр мэдээлж байсан юм. “Вашингтон пост” сониндбичсэнээр, төрийн тэргүүний албан тушаалыг орхисноос хойш тэрКариб болон Гавайин арал, түүнчилэн Калифорнийн Палм-Спрингс хотодамарчээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ