АНУ-д цаазаар авах хоёр ялыг нэг өдөр ёсоор болгожээ

АНУ-д2000 оноос хойш нэг өдөрт цаазаар авах хоёр ялыг ёсоор болгосныг Ассошиэйтед пресс агентлаг мэдээлжээ.
Арканзас муж улсад хоригдол Жек Жонс, Марсель Уильямс нарыг даваа гарагт цаазласан байна. Ялыг ёсоор болгохдоотэдэнд тариа хийжээ.
52 настай Жонс нэг эмэгтэйг хүчирхийлж, амь насыг бүрэлгэсний гадна, түүний 11 настай охиныг хүчирхийллэхээр санаархасан учир 1996 онд ийм ял авсан байна.
45 настай Уильямс бас нэг эмэгтэйн амь насыг бүрэлгэж, түүнчилэн бас хоёр эмэгтэйг хулгайлан, хүчирхийлсэн учир 1997 ондялын дээд хэмжээ авчээ.
АНУ-ын 31 муж улсад цаазаар авахыг зөвшөөрдөг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ