Ле Пен АНУ, Оростой энхийн харилцаатай байхыг хүсч байна

“Үндэсний фронт” намаас Францын ерөнхийлөгчид нэр дэвшигч Марин Ле Пен бүх орон, түүний дотор АНУ, Оростой энхийн харилцаатай байхыг хүсч байна гэдгээ мэдэгджээ. Тэр өөрийн Twitter-тингэж бичсэн байна.
Олон туйлт дэлхий шаардлагатай гэж би үздэг хэмээн Ле Пен бичжээ. “Би бүх ард түмнийг хүндэтгэдэг” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.
Эхний шатанд хэний төлөө санал өгсөн нь чухал биш, би барууны болон зүүний бүх эх орончийг нэгтгэхийг хүсч байнагэж нэр дэвшигч бас мэдэгджээ.
Францын ДХЯ-ны мэдээлснээр, дөргөвдүгээр сарын 23-ны эхний шатны сонгнуулийн дүнгээр, “Урагшаа” хөдөлгөөний төлөөлөгч Эммануэль Макрон 23,75 хувийн санал авч, 21,53 хувийн саналаар Ле Пен хоёрт орсон байна.
Тухайлбал, Макроны өрсөлдөгч байсан социалист намын нэр дэвшигч Бенуа Амон, барууны “Бүгд найрамдахчууд” хөдөлгөөний төлөөлөгч Франсуа Фийон нар түүнийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Хоёр дахь шатны сонгууль тавдугаар сарын 7-нд болох юм.Олон нийтийн санал асуулгаар,Макрон ялахаар байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ