Жорж Вашингтоны сүүдэрт нь амарч байсан гэх царс модыг хөрөөдөн унагажээ

АНУ-ын анхны ерөнхийлөгч Жорж Вашингтоны тухайн үедээ сүүдэрт нь амарч байсан гэх тус орны хамгийн хөгшин царсны нэгийг Нью-Жерси муж улсад хөрөөдөн унагсан байна.
600 жилийн настай энэ мод Бернардс хотынпресвитерийн сүмийн дэвсгэрт ургаж байсан бөгөөд харин өнгөрсөн жилээс нахиалахаа больжээ. Ингэснээр хотын эрх баригчид модыг хөрөөдөхөөр шийдвэрлэснийг “Ni.com” сайтад мэдээлсэн байна.
Царсыг хөрөөдөх ажил дөрөвдүгээр сарын 24-нд эхлэсэн бөгөөд хэдэн өдөр үргэлжлэх гэнэ.Тайрдасуудыг хэрхэхийг сүмийн удирдлага хараахан шийдээгүй байна.Эдгээрийг бэлэг дурсгалын зүйл хийхэд хэрэглэж болохыг үгүйсгэхгүй байгаа ажээ.
Энэ царс мод олон түүхэн үйл явдлын гэрч гэнэ.Евангелийн нэрт номлогч Жорж Уйатфилд, Жеймс Дэвенпорт нар 1740 онд модны сүүдэрт ном айлдаж байж.Харин хэдэн арван жилийн дараа Жорж Вашингтон өөрийн найз маркиз де Лафайеттын хамт модны дэргэд зугаалга зохион байгуулж байсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ