Бразилд болж байгаа жагсаал өргөжиж эхэллээ

Бразилид эсэргүүцэн жагсагчид, цагдаа нарын мөргөлдөөн үргэлжилсээр байна. Урьд шөнө, үүрээр эсэргүүцэгчид засаг захиргааны хэд хэдэн байшинг эзэлж авахыг оролджээ.Тухайлбал, Бразилийн Үндэсний их хурлын ордон, Рио-де-Жанейро хотын Хууль тогтоох хурлын байр, Сан-Паулу мужийн захиргааны байшин руу дайрсан байна. “2014 World Cup” хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахад дэндүү их хөрөнгө зарлагдаж байгаагийн дээр нийтийн тээврийн тасалбарын үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн жагсаал цуглаан хийжээ.
Гэвч хамгаалалтынхан тэднийг тогтоож чадсан талаар “The Rio Times” мэдээллээ. Эргэн сануулахад, зургаадугаар сарын 13-нд Бразилийн Сан-Паулу мужид метро, автобусны үнэ нэмэхийг эсэргүүцсэн иргэдийн тайван жагсаалыг цагдаа нар тараахыг оролдож, 40 орчим хүнийг баривчилсан билээ. Уурлаж бухимдсан иргэд зогсоолд тавьсан автомашинуудыг шатаан, хотын төвд түүдэг асаан танхайрсан байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ