Энэтхэгийн үерт амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байа

Энэтхэгийн хойд нутгуудаар орсон ширүүн бороо болон, хөрсний гулгалтын улмаас60 гаруй хүн амь насаа алдсан хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна. Уттараханд мужид хамгийн олон буюу 40 хүн нас барсан гэнэ. Албаныханы хэлж буйгаар үер, хөрсний гулгалтад өртөж амь насаа алдах хүмүүсийн тоо цаашид өснө гэж мэдээллээ.
Уттараханд мужид ойролцоогоор 150 гаруй барилга байшин эвдэрч сүйдсэн бол нэг барилга нурж, хөрсөн дор дарагдсан байна.
Гамшиг нүүрлэсэн хэсгээс хүмүүсийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн бөгөөд, аврах албаныхан үерээс хүмүүсийг гаргах, хөрсөнд дарагдсан хэсгийн айлуудын байрыг салгах зэрэг шаардлагатай ажлуудыг хийж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ