Муаммар Каддафигийн хүүг ирэх наймдугаар сард шүүнэ

Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигийн хүү Аль-Исламыг ирэх наймдугаар сард шүүх гэнэ. Ливийн хууль сахиулагчид босогчдын гарт амиа алдсан Муаммар Каддафийн амьд үлдсэн ганц хүү Аль-Исламыг энгийн номхон иргэдийг баривчлан хорьж, хүчирхийлж, харгислаж байсан хэрэгт буруутгаж байгаа. Ирэх наймдугаар сард Ливийн шүүх Аль-Ислам, Каддафийн дэглэмийн үед Тагнуулын дарга мөн ерөнхий сайд байсан Аль-Багдади аль-Махмуди нарын хэргийг шүүн хэлэлцэх юм.

Олон улсын эрүүгийн шүүх хурандаа Каддафийн хүүгийн хэргийг Гааг руу шилжүүлэхийгхүссэн боловч Ливичүүд үүнийг эсэргүүцжээ. Ливийн Ерөнхий сайд Али Зейдан хуучин дэглэмийн үеийн өндөр албан тушаалтнуудыг хийсэн хэргийнхээ төлөө шударга шийтгэл хүлээнэ хэмээн мэдэгджээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ