Абе Путинтэй уулзсан тухайгаа ярьжээ

“Харилцан хүндэтгэх, харилцан ашигтай байх, түүнчилэн харилцан итгэх үндсэн дээр биднайрамдлын гэрээ байгуулах замаар мөр зэрэгцэн замнахыг хүсч байна” гэж Японы ерөнхий сайд Абе Москвад хийсэн хэлэлцээний дүнгийнтухай хэвлэлийн хурал дээр хэлэв. Эхний алхам болгон Япон улс судалгааны төлөөлөгчдийг Курилын арал руу явуулах бөгөөдзасгийн газрын болон үйлдвэр-худалдааны бүлгийн төлөөлөгчид бүүрэлдэхүүнд нь багтана гэж тэр тэмдэглэжээ.
“Хоёр орны төлөөлөгчид төслүүдийг тодорхой болгох ажил хийж эхлэнэ. Ингэж хамтран ажиллах маш сайн туршлага хуримтлуулснаар, эдийн засгийн хамтарсан үйл ажиллагааны их хөгжилд хүрнэ” гэж ерөнхий сайд онцлон дурдсан байна.
Найрамдлын гэрээний асуудлыг шийдвэрлэх нь Орос, Японы аль алиных нь стратегийн ашиг сонирхолд нийцэх ёстой, хоёр орны ард түмэнуг шийдвэрийг гаргах ёстойгэж Владимир Путин мэдэгдэв.Хоёр улс хамтран ажиллаж, хамгийн ээдрээтэй асуудлыг шийдвэрлэх бодолтой байгааг хэлэлцээ харууллаа гэж ерөнхийлөгч хэлсэн байна.
Хоёр тал Өмнөд Курилийн аралд аж ахуйн хамтарсан үйл ажиллагаа явуулах асуудал хэлэлцжээ.Оросын тал Японы “Фукусима-1” АЦС-ын үйл ажиллагааг сэргээхэд туслахад бас бэлэн байгаагаа илэрхийлж,бохирдсон хөрсийг цэвэрлэх, цацраг идэвхит хаядлыг гүйцээн боловсруулах хамгийн орчин үеийн технологийг санал болгож байна.
Үүнээс гадна, Путин японы компаниуд болон банкны секторын төлөөлөгчдийг Петербург, Владивостокийн эдийн засгийн уулзалтад оролцох урьжээ.
Япон улс1855 оны худалдаа, хилийн тухай хоёр талын бүтээлийг үндэслэн Курилийн дөрвөн арлыг өөрийн гэж үздэг юм. Японы тал арлуудыг буцаан өгөхийгОростой найрамдлын гэрээ байгуулах болзол болгон тавьж,дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа уг гэрээнд гарын үсэг зураагүй билээ. Курилийн өмнөд арлууд дэлхийн хоёрдугаар дайны дүнд ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд орсон бөгөөд эдгээр арал Оросынх болохыголон улсын эрх зүйн зохих баримт бичгээр тогтоосон юм гэж Оросын тал үздэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ