Тиллерсон 2300 ажилтнаа халах бодолтой байна

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон төсөв хэмнэхийн тулд төрийн департаментын ойролцоогоор 2300 ажилтныг халахыг санал болгоржээ.Ассошиэйтед пресс агентлагийн уламжилсныг иштатан РИА Новости агентлаг ингэж мэдээлсэн байна.

Ийм тооны ажилтныг халснаар төрийн департамент төсвийнхөө дөрөвний нэгийг хэмнэж болохыг Тиллерсон тооцоолжээ.Халагдах хүмүүсийн тоонд тухайлбал дипломатын албанд саяхан орсон ажитлтнууд орж байна.

АНУ-ын засаг захиргаа 2018 оны төсвийн төслийг танилцуулсныг үүнээс өмнө мэдээлсэн юм. Төсвийн төсөлд төрийн департаментын зардлыг 28%-иар багасгаж,батлан хамгаалах яамны зардлыг 10%нэмэгдүүлэхээр заажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ