Бен Ладений толгой руу буудан алжээ

АНУ-ын тэнгисийн явган цэрэг асан Роберт О’Нил дуртгалдаа “Далай вангийн жад” тусгай ажиллагааны төгсгөлд Усама бен Ладений толгой руу буудаж алсан тухай өгүүлжээ. “Дейли мэйл” сонины бямба гарагийн дугаарт ингэж бичсэн байна.

Чөлөөнд гарсан цэргийн албан хаагч өөрийн номонд 2011 оны тавдугаар сарын 2-ны хэрэг явдлын тухайдэлгэрэнгүй бичжээ.Тусгай албаныхан Пакистаны хойд нутгийн Абботтабад хотын захад Нью-Йоркийн есдүгээр сарын 11-ний террорын ажиллагааг зохион байгуулагч хэмээн үздэг этгээдийн байранддайран орсон байна.

Бен Ладений нуугдаж байсан байшинг сайтар хамгаалж байсныгО’Нил дурджээ. Тусгай зориулалтын хүчнийхэн төмөр хаалгыг эвдэн, өрөөнд орсон байна.

Бен Ладений гэрт олон эмэгтэй, хүүхэд байсан гэж О’Нил бичжээ. Тагнуулын мэдээгээр, “Аль-Каида” бүлэглэлийг үндэслэгчийг түүний хүү 23 настай Халид хамгаалдагбайж. Нэг агшинд дээд давхарын шатны талбайд Калашниковын автомат барьсан нэг эрэгтэй үзэгдсэн байна.Тэнгисийн явган цэргүүдийн нэг нь араб болон урду хэлээр: “Халид, наашаа ир” гэж дууджээ.Тэдтусгай ажиллагаанд бэлтгэж байхдаа, энэ өгүүлбэрийг зориудаар цээжилсэнаж.

Тусгай зориулалтын дайчид гэрторж ирснийг бен Ладений хүү тэр даруйойлгоогүй бололтой.Түүнийгтолгойгоо цухуйлгаад, “Юу гэнэ ээ?” хэмээн хэлэхэд, толгой руу нь буудан алжээ.

Ингэсний дараа дайралтад оролцсон бас өөр нэг дайчиннэг өрөөнд ороход тэнд бен Ладен байхыг харцгаасан байна. Тэр нэг эмэгтэйг бамбай болгон, өмнө тэвэрч, харин О’Нилэмэгтэйн мөрөн дээгүүр онилон, гохоо хоёр удаа даржээ.

“Бен Ладений толгой зад үсэрч, тэгээд унасан... Би бүрмөсөн гүйцээхийн тулд түүний толгой руу бас дахин нэг удаа буудсан юм” гэж О’Нил бичсэн байна.

Чухамхүү би бен Ладенийг алсан гэж Роберт О’Нил 2014 онд анх удаа нийтэд мэдэгдэж байсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ