Оросын иргэдийн 60 гаруй хувь нь Путинийг улираан сонгохыг хүсчээ

Оросын иргэдийн 60 гаруй хувь нь2018 оны сонгуулиар Владимир Путинийг Оросын ерөнхийлөгчөөр үлдээсэй гэж хүсч байна. “Левада-төвийн” санал асуулгын дүн үүнийг харуулсныг “Коммерсант” сонинд мэдээлжээ.
Сонины дурдсан судалгааны баримтаас үзвэл,санал асуулгад хамрагдсан оросын иргэдийн 64 хувь нь Путинийг төрийн тэргүүнээр “улираан сонгохыг”бодож байна.22 хувь ньшинэ хүнийг ерөнхийлөгч болгохыг хүсч байгаа аж.
Хэрвээ ирэх ням гарагт ерөнхийлөгчийн сонгууль болвол, оросын иргэдийн 48 хувь нь Владимир Путиний төлөө санал өгөхөөр байгааг санал асуулгын дүн харуулж байна.ОХУ-ын коммунист нам болон ОЛАН-ын удирдагч Геннадий Зюганов, Владимир Жириновский нарыг санал асуулгад оролцогчдын 3%, Оросын батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгуг 1% хувь нь дэмжихээр байна. Сөрөг хүчний төлөөлөгч, Авлигатай тэмцэх санг үндпэслэгч Алексей Навальныйгийн төлөө бас 1% нь санал өгөхөөр байна.
Үүний зэрэгцээ санал асуулгад оролцогчдын 19% нь хэний төлөө санал өгөх вэ гэсэн асуултад хариулаагүйбайна. “Левад-төвийн” мэдээгээр, бас 10% нь 2018 оны гуравдугаар сард санал өгөх эсэхээ шийдээгүй, мөн 13% нь сонгуульд оролцохгүй гэжээ.
Гуравдугаар сарын сүүлчээр зарласан “Олон нийтийн санаа бодол” сангийн санал асуулгын дүнгээс үзвэл, Оросын иргэдийн 81 хувь нь ерөнхийлөгчийн албан тушаалд Владимир Путиний явуулж буй үйл ажиллагааг сайшааж байсан юм.
Оросын ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сард болно.Тухайлбал, Владимир Жириновский, “Яблоко” намыг үндэслэгч Григорий Явлинский, Алексей Навальный нар төрийн тэргүүний албан тушаалд өрсөлдөх бодолтой байгаагаа мэдэгдээд байгаа билээ.Оросын төрийн тэргүүн Владимир Путинсонгуульд оролцох эсэхээ “цаг нь болохоор” хэлнэ гэж амласан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ