Их Британид хүнсний хомсдол нүүрлэх нь

Нэг их удахгүй Их Британи хүнсний хямралтай тулгарч мэдэхээр байна. Ингэхдээ мэргэжилтнүүдийн тэмдэглэж байгаагаар, тус орны эдийн засаг дэлхийн цаг агаарын өөрчлөлтөд илүүтэй өртөж байгаа ажээ. Байгалийн гаж үзэгдлүүд нь тус улсад хомсдох аюул нүүрлэж байгаа хүнсний бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадахад хүргэх ажээ.

Зарим бүтээгдэхүүний бөөнийн үйлдвэрлэл хэдхэн оронд л төвлөрснийг шинжээчид сануулж байна. Тиймээс, зарим бүс нутгийн цаг агаарын өөрчлөлт дэлхийн зах зээлийн байдалд нөлөөлж байгаа юм. Нэг орны хүнсний бүтээгдэхүүний хомсдол нь үнэ хэт өсч,импорт буурахад хүргэх аюул учруулж байна.

Зарим оронд дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах бодлого баримталж байгаа нь ч хүнсний бүтээгдэхүүний үнэ байнга өсөхөд нөлөөлж буйг бүр өнөөдөр эдийн засагчид тэмдэглэж байна. Тухайлбал, Энэтхэг улс гадаадад цагаан будаа гаргахыг хориглоод байгааг хэвлэлд мэдээлж байна.

Их Британийн засгийн газар энэ байдалд сүрхий сэтгэл түгшиж байна. Одоо цаг агаарын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэл, хохирлыг үнэлэхэд тус орны төсвөөс асар их хөрөнгө мөнгө гаргаж байгаа ажээ.

Үүний сацуу түрүүнд нь ч ийм таамаглал дэвшүүлж байсан юм. Хэвлэлд бичсэнээр, цаг агаар өөрчлөгдөж, хөдөө аж ахуйн эдлэн газрын талбай багасч байгаа нь хүнсний зах зээлд ноцтой цохилт болж буйг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ауйн байгууллагатай (ФАО) хамтран Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас нийтлүүлсэн илтгэлд дурдсан байна. Одоо ашиглаж буй хөдөө аж ахуйн эдлэн газрын 25%-ынх нь үржил шим мэдэгдэхүйц мууджээ. Шинжээчдийн тэмдэглэж байгаагаар, үхрийн мах, загасны махны үнэ бусдаас түргэн өсч байна. Ингэхдээ саахрын үйлдвэрлэл нэмэгдэх ажээ. Хоёрт ургамлын тос орж байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүний дотор шувууны мах эхний байранд гарч ирнэ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний гол импортлогч нь Ази, Далайн орнууд болно. Эдгээр орон Латин Америкийн хамт ХАА-н бүтээгдэхүүний гол экспортлогч болох төлөвтэй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ