Макрон сонгуулийн өмнөх мэтгэлцээнд илүүрхэв

Францын телевиз үзэгчид сонгуулийн өмнөх мэтгэлцээнд “Урагшаа” хөдөлгөөнийг үндэслдэгч Эммануэль Макрон ялсан гэж үзжээ.Телевизийн “BFMTV” сувгийн захиалгаар судалгааны “Elabe” хүрээлэнгийн явуулсан санал асуулгын дүнг иш татан РИА Новости агентлагийн мэдээлснээр, тэр “Үндэсний фронт”-ын тэргүүн Марин ле Пенээс илүүрхэсэн байна.

Сонгуулийн хоёр дахь шатны өмнө телевиз үзэгчдийн 63 хувь нь Макроныг, 34 хувь нь Ле Пенийгилүүд үзжээ.Бас 3 хувь нь хэн ялахыг хэлж чадаагүй байна. Макрон “Фигаро” сонины сайтын явуулсан санал асуулгад64:36 хувийн харьцаатайгаар бас тэргүүлжээ.

Дөрөвдүгээр сарын 23-нд болсон Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд Макрон 24,02, Ле Пен 21,3 хувийн санал авсан юм.Хоёр дахь шатны сонгууль тавдугаар сарын 7-нд болно.

Франц улс Европын холбоонд хэтэрхий их бүрэн эрх олгосон бөгөөд тиймээс тус орны нутаг дэвсгэр,эдийн засаг, валютын болон хууль тогтоох бүрэн эрхийг сэргээхийг өөрийн эн тэргүүний зорилт хэмээн үзэж байгаагаа Ле Пен нэг бус удаа илэрхийлж байв.Түүнчилэн Ле Пен ерөнхийлөгчөөр сонгогдвол,Frexit-ийн асуудлаар нийт ард түмний санал хураалт явуулнагэдгээ батлан илэрхийлсэн юм.Харин Макрон өөрийгөө ямагт европын тал баримтладаг улс төрч байсан хэмээн нотлож байна.Гэвчтус орны тал нь “европын энэ үзэл санаанд дургүйцэж байгаа” учир,тус орныг ЕХ-ноос гаргаж болохыг тэр үгүйсгээгүй юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ