АНУ-д боолын ёсыг халах тухай хууль гаргажээ

1862 оны зургаадугаар сарын 19-ний өдөр ерөнхийлөгч Авраам Линкольн боолын ёсыг халах тухай хууль баталж, харин 1863 оны нэгдүгээр сарын 1-нээс тусгаар тогтнолын тунхаглал гаргаж, газрын эздийн өмчинд байгаа бүх боолыг чөлөөлөхийг холбооны армид уриалсан байна.
Тус улсын нийт нутагт боолын ёсыг халах тухай АНУ-ын Үндсэн хуулийн 13 дахь засварыг 1865 оныарванхоёрдугаар сард батлажээ. Энэ үйл явдал тус оронд боолын худалдааг бүрмөсөн халсан юм.
Гэсэн ч Америк тивд боолын худалдаа ХIХ зууны сүүлч хүртэл үргэлжилж байжээ. Үүнийг 1886 онд Кубад,1888 онд Бразил улсад хориглосон байна.
Боолын ёс болон боолын худалдааг бүр мөсөн хориглох тухай конвенцийг Үндэстнүүдийн холбоо 1926 онд л гаргасан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ