Алина Кабаева стрессээ хэрхэн тайлдаг вэ?

Оросын нэртэй гимнастикч Алина Кабаева стрессээс хэрхэн салдаг тухай нууцаасаа ярьжээ. Биеийн нэлээд их ачаалал нь сэтгэл санааны гутралаас гарах хамгийн сайн хэрэгсэл гэж тамирчин хэлсэн байна.

“Биеийн ачаалал нь өөрийгөө хэвийн байдалд оруулах хамгийн сайн арга! Жишээ нь, гүйлтийн зам байна. Нэг, хоёр, гурван... километр (зарим хүнд 500 метр ч хангалттай) гүйж, өөрийгөө чагна, хэрвээ сэтгэл санаа тайвшраагүй бол, цаашаагүй. Дээр нь илүүдэл илчлэг бас шатна!” гэж Алина хэлжээ.

30 настай Кабаева шударга, ухаалаг, сайхан сэтгэлтэй хүн гэдгээ аль эрт харуулсан юм. Түүнийг олимпийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дээр гайхалтай амжилт үзүүлж байсныг хүмүүс сайн мэднэ. Авъяаслаг тамирчин, бүх талаар хөгжсөн хүн гэж хэвлэлд бичжээ.

Алина зав л олдвол, дуртай номуудаа уншихад чөлөөт цагаа зориулахыг мэрийдэг байна. “Би сонгодог зохиолд нугасгүй. “Ухаантны зовлон” зохиол бол нэг ёсны нээлт, утга зохиолын шинэ үзэгдэл хэмээн хэлж болно гэж Алина ярьж байна.

Энэ оны гуравдугаар сард Кабаеваг спортын хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр тодруулсан юм. Одоо нэртэй тамирчин улсын думд хуралдаж, бас дээр нь өөрийн буяны сангийн төслүүд дээр ажиллаж байгаа ажээ.

Алина Кабаева 2004 оны Афины олимпийн ХХVIII наадмын аварга юм. 2000 оны Сиднейн олимпийн ХХVII наадмын хүрэл медальт. Дэлхийн хоёр удаагийн үнэмлэхүй аварга, Европын таван удаагийн аварга, Оросын зургаан удаагийн үнэмлэхүй аварга юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ