Венесуэлд Уго Чавесын хөшөөг нураажээ

Венесуэл улсад эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцогчид Вилья-дель-Росарио хотод байдаг тус орны ерөнхийлөгч асан Уго Чавесын хөшөөг нураан, эвджээ.“Насионал” сонинд ингэж бичсэн байна.
Эрх баригчдын бодлогод дургүйцсэн жагсагчид Уго Чавесын хөшөөг шатаан, нурааж байгаа ньTwitter-т нэг хэрэглэгчийн тавьсан дүрс бичлэгээс харагдаж байна.
Венесуэлд өргөн олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа дөрөвдүгээр сарын 4-нд эхлэсэн юм.Хүчний байгууллагынхан эсэргүүцлийн арга хэмжээнд оролцогчдыг хөөн тараахын тулднулимс асгаруулагч хий хэрэглэхэд хүрч байна. Нэг сарын хугацаанд тус орны хот, суурингийн гудамжинд 35 хүн амь үрэгдэж, бас 700 гаруй хүн бэртэж гэмтжээ.
С.Инда
|
СЭТГЭГДЭЛ БИЧИХ