Тегеран хотод 35 давхар байшин салхинд нуржээ

Ираны нийслэлийг хүчтэй салхи дайрчээ. Маш ширүүн салхи хөдлөснөөр барьж дуусаагүй байсан 35 давхар байшин гаднах шатныхаа нь хамт хэдхэн сенкундэд нурсан байна. Өндөр барилгын төмөр хийц нурж байгаа дүрс бичлэг Интернэтэд гарчээ.

Энэ бичлэгийг тавьсан хүмүүс барилга салхинд хоромхон зуур нурж байгааг хараад гайхжээ. “Их хүч хөдөлмөр гаргасан ажил минут хүрэхгүй хугацаанд үгүй болсон” гэж Тегеран хотын нэг оршин суугч тайлбарласан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ