Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүн гарав

Францын Дотоод хэргийн яам ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг тоолж дуусав. РИА Новости агентлаг тус яамны мэдэгдлийг иш татан өчигдөр ингэж мэдээлжээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр шат өнгөрсөн ням гарагт болсон юм.

Сонгуулийн эцсийн дүнгээс үзвэл, “Урагшаа” хөдөлгөөний тэргүүнЭммануэль Макрон 66,06 хувь, түүний өрсөлдөгч “Үндэсний фронт”-ын төлөөлөгчМарин Ле Пен 33,94 хувийн санал авсан байна.

Бас 3 сая сонгогчэсэргүүцлээ илэрхийлэн хоосон саналын хуудас хийсэн бол, түүнчилэн нэг сая сонгогчсаналын хуудсаа хүчингүй болгожээ.

Түрүүнд нь Макрон Парис хотод өөрийн талынхны цуглаан дээр үг хэлэхдээ,тус оронд шаардлагатай өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн тулд парламентын олонхи болох хэрэгтэй гэж мэдэгдсэн юм.Тэр терроризмтайтэмцэхэд зүйл бүрээр хүч чармайлт тавихаар амласан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ