Тал нь Сталины үйл ажиллагааг нааштай үнэлжээ

Оросын хоёр иргэн тутмын нэг (50 хувь) нь Аугаа их эх орны дайны үед Зөвлөлт Холбоот Улсын удирдагч Иосиф Сталины явуулсан үйл ажиллагааг нааштай үнэлжээ. “Олон нийтийн санаа бодол” сангийн сайтад тавдугаар сарын 8-нд нийтлэгдсэн тус байгууллагын санал асуулгын дүн үүнийг гэрчилж байна.

2005 онд энэ тоо 40 хувь байсныг судалгааны материалд тэмдэглэжээ.

Санал асуулгад хамрагдагсдын гуравны нэг (32 хувь) нь Сталиныг гүйцэтгэсэн үүргийг “зарим талаар нааштай, зарим талаар сөргөөр” үнэлж, 8 хувь нь “улс түмний эцгийн” бодлогын сөргөөр үнэлж, 11 хувь нь энэ асуултад юу гэж хариулахаа мэдэхгүй байжээ.

Ялалтад Сталины гүйцэтгэсэн үүргийг одоо шударгаар үнэлж байна гэж санал асуулгад оролцогчдын талаас илүү (55 хувь) нь үзэж, 19 хувь нь эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна.

Санал асуулгад хамрагдагсдын 56 хувь нь Ялалтын өдрийг нийт ард түмний баяр, 35 хувь нь төрийн, зургаан хувь нь гэр бүлийн баяр гэж үзэж байна. Аугаа их эх орны дайнд оролцож, байлдаж явсан хүн гэр бүлд нь байдаг гэж санал асуулгад оролцогчдын дийлэнх олонхи (87 хувь)хэлжээ.

Санал асуулгад хамрагдагсдын олонхи (79 хувь) нь Ялалтын өдөрт зориулсан арга хэмжээнд оролцохоор төлөвлөж байгаагаа хэлж, 18 хувь нь оролцохгүй гэжээ.

Судалгааг тавдугаар сарын 2-нд явуулсан байна. Үүнд оросын 53 бүс нутгийн 1,5 мянган оршин суугч оролцжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ