Орос улс америкийн ардчилалд хор хүргэж болохоос АНУ болгоомжилж байна

АНУ-ынҮнэдэсний тагнуулын албаны захирал асан Жеймс Клэпперамерикийн сенатад болсон хэлэлцүүлэг дээр үг хэлэхдээ, Орос улс дэлхийн орнуудын сонгуульд нөлөөлж мэдэх юм мэтээр мэдэгджээ.

Түүний хэлсэн үгийг Ассошиэйтед пресс агентлаг иш татсан байна.

2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Орос улс “хөндлөнгөөс оролцсон” ньманай гадаад бодлогод нөлөөлөх гэсэн Оросын эрх баригчдын “10 жилийн санаархалын” хамгийн дээд цэг боллоо гэж Клэппер хэлжээ.

“2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нөлөө үзүүлэх гэсэн Оросын үйл ажиллагаа нь манай сонгуулийг тасалдуулж, нөлөөлөх гэсэн 1960-аад оноос хойшхи олон жилийн санаархлын хамгийн дээд амжилт боллоо” гэж тэр онцлон тэмдэглэсэн байна.

Ингэхдээ америкчууд Оросын зүгээс учирч буй аюулыг ойлгож, эрх баригчид америкийн ардчиллын бүтцийг нураалгахгүйн тулд Оросыг сөрөн зогсож амжина хэмээн найдаж байгаагаа Үндэсний тагнуулын албаны хуучин захирал илэрхийжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ