Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болов

“Ардчилсан намын” төлөөлөгч Мүн Жэ Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд ялжээ. Тус орны үндэсний сонгуулийнхорооны мэдэгдсэнийг иш татан Ёнхап агентлагийн мэдээлснээр, тэр иргэдийн 41,1 хувийн /13,4 сая/ дэмжлэгийг авсан байна.

“Солонгосын эрх чөлөө” намын төлөөлөгч Хон Жун Пхе 24,03 хувь,зүүний төвч үзэлт “Ардын намын” Чхоль Сү 21,4 хувийн санал авчээ.

Улс төрийн чиг бодлогыг сонгохоход нь Солонгосын ерөнхийлөгчидүзмэрчид, шашны бүлгийн төлөөлөгчид тусласан байна.

Албан ёсны дүнг зарлахаас бүр өмнө Мүн Жэ Ин хэлэхдээ, “шинэ үндэстэн, Аугаа их Солонгос, омогшилт Солонгосыг цогцлон байгуулах болно. Тиймээс миний биеомогшилт үндэстний омогшилт ерөнхийлөгч байх болно” гэж мэдэгдсэн юм.

Түрүүнд нь ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсонПак Кын Хе-д2012 оныөмнөх сонгуулиарцөөхөн саналаар ялагдсан МүнЖэ ИнУмард Солонгосын цөмийн болон пуужингийн зэвсэглэлийн хөтөлбөрийг зогсоож чадаагүй өмнөх засаг захиргаануудыг шүүмжилж байсан юм. Тэрдаралт шахалт үзүүлж, хориг арга хэмжээ авах нөхцөлд хоёр талын хооронд яриа хэлцээ хийх бодлого баримтлах бодолтой байна.

Пак Кын Хешүүхийн мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байх хугацаанд урьдчилан хорих газарт нэлээд хэдэн сар байх төлөвтэй байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ