Лавров Трамптай хийсэн хэлэлцээгээ хэрхэн үнэлэв

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны ажилтнууд асуудлыг шийдвэрлэхээр ажиллахад бэлэн ажлаа мэддэг хүмүүс юм.Оросын Гадаад харилцааны сайд Сергей Лавров Трамп болон төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон нартай хэлэлцээ хийснийхээ дараа ингэж мэдэгджээ.Түүний хэлсэн үгийг РИА Новости агентлаг иш татан дурдсан байна.

“Хэрвээ товчхон хэлвэл,одоо бидний яриа хэлцээ Барак Обамагийн засаг захниргааны хувьд онцлогболж байсанүзэл сурталчилсан байдлаас ангид байгаа. Трампын засаг захиргаа, ерөнхийлөгч өөрөөболон төрийн нарийн бичгийн даргын аль аль ньажил төрлөө мэддэг хүмүүс юм, тэд үзэл суртлын асуудлын хүрээнд өөрсдийн ямар нэг амжилтыг хэн нэгэнд харуулахын тулд биш, харин тодорхой асуудлыг шийдвэрлэхийн тулд тохиролцож,тус орны хөгжил, иргэдийн сайн сайхан аж амьдрал шалтгаалж буй асуудлуудыг шийдвэрлэхийгхүсч байна гэдгийг би өнөөдөр дахин олж харлаа” гэж Оросын ГХЯ-ны тэргүүн тодруулан тайлбарлажээ.

Орос улсыг америкийн сонгуульд хөндлөнгөөс оролцож байна хэмээн харуулах гэсэн оролдлого нь “дэмий орилолдоон юм”, тиймээс Трамптай уулзах үеэр уг асуудлыг хэлэлцээгүй гэдгийг сайд бас тэмдэглэсэн байна.Үүнээс гадна, Лавровын хэлснээр, Сирийн гол асуудал бол террорын эсрэг тэмцэх явдал мөн гэдгийг АНУ ойлгож байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ