Британи эр ерөнхий сайдыг гэртээ оруулаагүй байна

Британийн өмнөд эргийн Саутгемптон хотын оршин суугч Дэвид Брайан үүдэнд нь гэнэт ирсэн ерөнхий сайд Тереза Мэйг гэртээ оруулахаас эмээжээ. Ерөнхий сайд консерватив намын төлөө санал өгөхийг иргэддээ ухуулахаар хамт ажиллагсдаа дагуулан явж байсан нь тэр бөгөөдтэр өөрөө тус намын тэргүүн юм.

Тереза Мэй болон түүний дагалдан явж байсан хүмүүс хаалгыг нь тогшиж байгаа дүрс бичлэгийг “Твиттер”-т тавьснаар Брайан олондтанигджээ. “Би маш ихайсан болохоор хаалгаа тайлж өгөөгүй” гэж британи эрбичсэн байна.

Би Тереза Мэйтэй юуярихыгаа төсөөлөхгүй байна гэж мань эр сүүлд нь бас бичжээ. Интернэт хэрэглэгч олон хүн аймхай британи эрийг дэмжсэн байна.

“Маш зөв үйлдэл болж. Хэрвээ хаалгаа тайлж өгөхгүй бол, вампирууд орохгүй” гэж нэг блогерч бичжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ