Хөлбөмбөгийн хорхойтнууд анх удаа дэлхийн аварга шалгаруулах тоглолтыг эсэргүүцлээ

Фото нийтлэлээрээ яг одоо Бразил улсад өрнөж байгаа үймээний зургуудыг нийтэлж байна. Бразилид эсэргүүцэн жагсагчид, цагдаа нарын мөргөлдөөн үргэлжилсээр байна.

Урьд шөнө, үүрээр эсэргүүцэгчид засаг захиргааны хэд хэдэн байшинг эзэлж авахыг оролдож байгаа.Тухайлбал, Бразилийн Үндэсний их хурлын ордон, Рио-де-Жанейро хотын Хууль тогтоох хурлын байр, Сан-Паулу мужийн захиргааны байшин руу дайрсан байна.“2014 World Cup” хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахад дэндүү их хөрөнгө зарлагдаж байгаагийн дээр нийтийн тээврийн тасалбарын үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн жагсаал цуглаан хийж байгаа.

Э.Мөнхнасан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ