Wanna Cry вирус дэлхийн компьютерын системд халдварласаар байна

Wanna Cry вирус наад зах нь дөрвөнтивийн 37 орны компьютерын шинэ шинэ системийг хамарсаар байна. Орост дотоод хэргийн яамны серверүүдэдхалдсаныг тус яам албан ёсоор нотложээ. Бас хадгаламжийн банк, Онцгой байдлын яам, Эрүүл мэндийн яамны системд нэвтрэх гэсэн ч, халдлагыг няцааж чадсан байна.

Түүнчилэн АНУ, Канад, Хятад, Энэтхэг, Япон, Франц, Герман, Итали, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс өртсөн нь газрын зургаас харагдаж байна. Гэвч энэ жагсаалт үргэлжилсээр байгаа ажээ.Вирус60 мянган компьютерт нэвтэрээд байгааг телевизийн “Россия 24” сувгаар мэдээлсэн байна.

Бүх зүйл Их Британиас эхлэжээ.Тэнд хакерууд Лондон болонбусад зарим хотын эмнэлгийн компьютерын системд нэвтэрч, ингэснээр электрон бүртгэлийн систем ажиллахаа больсон байна.Хүмүүс, түүний дотор хүнд өвчтөнүүд ерөөс эмчид үзүүлж чадахгүй болжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ