Оростой харилцаагаа шинээр эхлэх гэдгийг няцаав

Оростой шинээр харилцажэхлэх бодол АНУ-д байхгүй гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгджээ. Тэр өнгөрсөн ням гарагт телевизийн NBC сувгийн “Meet The Press” нэвтрүүлгээр ингэж хэлсэн байна.

“Шинээр эхлэх” гэсэн нэр томъёог хэтэрхий байнга хэрэглэж байгаа юм гэжТиллерсон хэлжээ. “Бид шинээр эхлэхийг оролдоогүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Шинээр эхлүүлэх боломжгүй. Өнгөрснийг ерөөс арчих аргагүй. Бид одоо байгаа тэр газраасл эхлэнэ” гэж төрийн нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэжээ.

“Орос, АНУ-ын харилцаа “хүйтэн дайнаас хойш хамгийн доод түвшинд” байгаа бөгөөдитгэлцэл туйлын доод түвшиндхэвээр байна гэж Тиллерсон цохон заажээ.“Үүнийг нийт дэлхий ертөнцийн хувьд эрүүл бусзүйл хэмээн үзэж байгаахэмээн би бодож байна” гэж тэр тэмдэглээд,ийм байдал нь америкчууд болон АНУ-ын ашиг сонирхолд бас сөргөөр нөлөөлж байгаа юм гэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ