Үндсэн хуулийн асуудлаар хэлэлцүүлэг болно


Төрийн ордны "Их эзэн Чингис хаан" танхимд өнөөдөр 10:00 цагт "Үндэсний зөвшилцөл" арга хэмжээ болно. Энэхүү арга хэмжээг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга, удирдлагын хүрээнд зохион байгуулж байгаа юм.
Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд үг хэлж, түүний дараа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээлэл хийнэ.
Мөн энэ үеэр Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ