Путин: Оросын эдийн засгийг Хятад залигах аюул байхгүй

Хятад улс оросын эдийн засгийг залигаж чадахгүй гэж ерөнхийлөгч Владимир Путин Бээжинд болсон “Нэг бүс – нэг зам” чуулга уулзалтын дүнд зориулсан хэвлэлийн хурал дээр сурвалжлагчийн асуултад хариулахдаа мэдэгджээ.

“Бид байнга л ямар нэг юмнаас айж байдаг тийм орон биш, Хятадын үйл ажиллагаа ч ингэхэд чиглээгүй юм” гэж Путин хэлсэн байна.

Орос улс Хятадтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх бодолтой байна.Тухайлбал, энэ нь сансарт хамтран хэрэгжүүлэх төслүүд юм гэжОросын удирдагч бас тэмдэглэжээ.

“Бид сансарт нэлээд амжилттай хамтран ажиллаж байгаа, бидэнд энэ хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх бүхий л боломж бий. Манайхтийрэлтэт хөдөлгүүрүүдийг Хятадад нийлүүлэх асуудлаар ярилцаж байгаа” гэж тэр хэлсэн байна.

Ерөнхийлөгчийн албан тушаалд дахин өрсөлдөх бодолтой байгаа эсэх тухай ярьж өгнө үү гэсэн сэтгүүлчийн асуултад оросын удирдагч хариулахаас татгалзсан байна. Путин өнгөрсөн оны арванхоёрдугаар сард болсон хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, ерөнхийлөгчийн сонгуульд оролцох эсэх тухай асуултад “цаг нь болохоор” хариулна гэж мэдэгдсэн билээ. Оросын ерөнхийлөгчийн сонгууль 2018 онд болох юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ