Онцгой байдлын албаны нээлттэй хаалганы өдөрлөг болно


Онцгой байдлын албаны нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр Чингисийн талбайд 10:00-16:00 цагт болно. Өдөрлөгийн хүрээнд тус байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүргэх гамшгаас хамгаалах үйлчилгээг сурталчлан, танилулах аж.
Үүний зэрэгцээ улс эх орны аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах хариуцлагатай бөгөөд хүндтэй үүргээ амжилттай гүйцэтгэж яваа Онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг илүү ойроос мэдрэх боломжийг иргэддээ олгож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ