Дэлхийн хамгийн өндөр настай шүхэрчин

Британийн 101 настай Брайсон Уильям Вердун Хейес шүхрээр үсэрснээр,хамгийн өндөр настай шүхэрчин болжээ. “Гардиан” сонинд ингэж бичсэн байна.Өмнөх дээд амжилтыг Канадын Арман Гендро тогтоожээ.Тэр шүхрээр буухдаа101 нас гурван өдөртэй байсан байна. Харин Хейс 101 нас 38 өдөртэй байжээ.
Хейесийн хамт түүний төрөл төрөгсөд буюу 74 настай хүү Брайан, 50 настай ач хүү Рожер, түүнчилэн 21 настай зээнцэр, 16 настай жицэнцэр нар нь хамт үсэрсэн байна. Тэд ахмад дайчдад тусгадаг “The Royal British Legion” байгууллагаас хөрөнгө хуримтлуулах буяны ажилд уг арга хэмжээг зориулжээ.
Хейес90 настай байхдаа шүхрийн спортоор хичээллэх санаа төрсөн ч,тэгэхэд гэргий нь ятган болиулсан байна. Тиймээс тэр арван жилийн дараа буюу 100 настайдаа шүхрээр анх үсэрчээ.Тэр дэлхийн хоёрдугаар дайны үед Францын Норманд, Нидерланд, Бельги, Германд байлдаж, Хүндэт легионы одонгоор шагнуулсныг хэвлэлд дурдсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ