2012 онд долоон сая хүн эх орноосоо дүрвэжээ

НҮБ-ын дүрвэгсдийн сангаас гаргасан судалгаагаар 2012 онд улс төрийн таагүй нөхцлөөс үүдэн эх орноосоо дүрэвсэн хүний тоо 7.6 саяд хүрсэн хэмээн мэдээллээ. Энэ нь 1994 оноос хойшхи хугацаанд хамгийн өндөр хувьд хүрсэнийг харуулж байна.

Хамгийн их дүрвэгчтэй улсаар Сири улс тодорсон бөгөөдтэдгээр дүрвэгчид хил залгаа улсууд болох улсууд руу гарсан байна.Сирийн дараагаар Афганистан, Сомали, Ирак, Судан зэрэг улсууд бичигдэж буй. Дээрх таван улсын дүрвэгчид нийт дүрвэгчдийн 55 хувийг эзэлж байгаа юм.

Энэ үзүүлэлт нь сүүлийн арван жилийн дотор 81 хувиар өссөн хэмээн судлаачид хэллээ. Эдгээр хүмүүсийн асуудал нэн хүндхэн байгаа бөгөөд иргэншлийн асуудал болон толгой хоргодох газар зэргээс эхлээд олон хүндрэлтэй асуудлууд тулгардаг.

НҮБ-ын судалгаагаар 4.1 минут тутамд нэг хүн эх орноосоо дүрвэж байгаа хэмээсэн нь маш өндөр үзүүлэлт юм. Амар тайван бус амьдралын орчноо солих гэж хичээж байгаа иргэд ийм хүндхэн сонголт хийж байгаа нь харамсалтай. Дайн тулааны хөлд нэрвэгдэж, амьдрахнөхцөл үнэхээр алдагсан учир хүмүүс дүрэвхэд хүрдэг.

Афганистан улсын хувьд сүүлийн 32жилийн турш ямар нэгэн байдлаар дайн тулаан хийж буй улс. Иран болон Пакистанд суурьшиж буй нийт дүрвэгсдийн 95 хувийг Афганистанчууд эзэлдэг ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ