Гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэг иргэн амиа алджээ

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас идэр залуухан насандаа амиа алдах, эрэмдэг зэрэмдэг болох харамсалтай хэргүүд гарсаар байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталж гаргаснаар энэ төрлийн гэмт хэрэг тодорхой хувиар буурсан гэдгийг цагдаагийн албанаас хэлж байгаа юм.Нийслэлд хамгийн их хүчирхийлэл үйлдэгддэг дүүрэг бол хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүрэг юм. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хамгийн их хүчирхийлэл, маргаан гарсан байдаг юм. Энэ он гараад тус дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн улмаас 20 гаруйхан настай эмэгтэй хартай нөхрийнхөө гарт амиа алдсан гэдгийг эх сурвалж хэлэв.Тус дүүрэгт өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрэгтэй хүн ч амиа алдаж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ