Б.Чойжилсүрэн: Надад сошиал ертөнцад албан ёсны хаяг байхгүй

Олон нийтийн сүлжээгээр Сангийн сайдын нэр зургийг ашиглан хуурамч хаяг нээж, худал мэдээлэл тараасантай холбогдуулан Б.Чойжилсүрэн сайд дөнгөж сая мэдээлэл хийлээ.

Өчигдөр намын бүлэг нээлттэй хуралдсан. Ингэхдээ би хоёр асуудал танилцуулсан. 2018 онд төсвийн хүрээний мэдэгдэл,2019-2020 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн танилцуулгыг танилцуулсан. Мөн 2018 онд Монгол Улсыг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн хүрээний төслийг энэ долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх учраас гишүүдийн асуултад хариулсан. Харин арилжааны ямар нэгэн банктай холбоотой мэдээлэл бүлгийн хуралд өгөөгүй. Олон нийтийн сүлжээгээр яваад байгаа зүйл огт яригдаад учраас няцаалт хийж байна. Яагаад энэ няцаалтыг хийж байгаа вэ гэвэл банкны салбар эмзэг, итгэл, хүлээлт дээр тогтдог. Надад сошиал ертөнцад албан ёсны хаяг байхгүй. Ер нь сонгууль төхөхөөр ийм хуурамч хаяг олширдог. Түүний нэг л болж байх шиг байна.

Худалдаа Хөгжлийн Банк бол манай улсын том банкуудын нэг. Тус банктай холбоотой ийм зүйл болоогүй гэдгийн та бүхэнд албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ