Харшлаас сэргийлэх энгийн аргууд


Урин дулаан цаг хаяанд ирлээ. Гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо агаарт гарч зугаалах, тоглох хүсэл дүүрэн байгаа билээ. Гэвч бид аллергий буюу харшлаас болж гэртээ нус, нулимстайгаа холилдоод үлдэх тохиолууд их байдаг. Сүүлийн үед Монголчууд харшил гэдэг зүйлд ихээр дарлуулж эхэлсэн. Таарах уулзах болгонд харшил хөдөлсөн гэх “хэцүү” царайтай хүмүүс явж харагддаг. Эмнэлэгт хэвтээд эмчлүүлсэн ч арлихгүй байна гэсэн хүмүүс олонтой.Харшилд өртсөн хойно биш өртөхөөс өмнө урьдчилан сэргийлэх нь чухал юм. Та бүхэндээ харшилаас урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг хүргэе.
ГЭРТЭЭ ОЙР ОЙРХОН ЧИЙГТЭЙ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ, АГААРЖУУЛАГЧ АШИГЛАХ
Харшилтай болсон хүмүүсийн ихэнх нь тоос шорооных байдаг бөгөөд тоос ихтэй байвал Та илүү харшил авах магадлал өндөр юм. Иймээс цонхоо онгойлгож агаар оруулсны дараа хааж, чийгтэй цэвэрлэгээ хийгээрэй.
НАЙЗ НӨХӨД, АЖЛЫН ХАМТ ОЛОНТОЙГОО АГААР САЛХИНД ГАРЧ ЗУГААЛСАН БОЛ ГЭРТЭЭ ОРЖ ИРЭЭД ГАДУУР ХУВЦАСАА ШУУД УГААЛГЫН МАШИНДАА ХИЙГЭЭД УГААГААРАЙ
Ургамлын гаралтай харшил хүнийг тэвчихийн аргагүйгээр зовоодог бөгөөд хайртай дотны хүмүүсээ харшилтай болгохгүйн тулд зүлэг ногоон дээр хэвтсэн гадуур хувцсаа шууд угаавал зохилтой. Нэн ялангуяа зуны улиралд таны хувцас олон төрлийн харшилын нян бактери үүсэх үүр болдог байна.
ӨДӨР ТУТАМ ХЭРЭГЛЭЖ БАЙГАА ХООЛ ХҮНСЭНДЭЭ АНХААРАЛ ХАНДУУЛАХ
Хүн болгоны бие организм өөр байдаг бөгөөд идсэн зүйлээсээ болж харшилд дарлуулж яваа хүмүүс олон. Харшилын нян бактерийг улам хурдацтайгаар үүсгэх хоол хүнсийг хэрэглэхгүй байх зөв юм. Гадуур хоолонд орохдоо, дэлгүүрээс бараа худалдаж авахдаа орц найрлагыг сайтар харж авах хэрэгтэй. Аль бодисын солилцоог дэмжих, эрүүл хоол сонгох нь чухал. Аль болох шарсан хуурсан, лаазласан бүтээгдэхүүнүүд, архи согтууруулах ундааг бүрэн хорих хэрэгтэй.
УНТАХЫНХАА ӨМНӨ ЗААВАЛ УСАНД ОРОХ
Өдөржин таны биед хуримтлагдсан нян бактерууд орой оронд чинь бас хамт орвол яах вэ? Та мөддөө тэр харшилаас хагацахгүй гэдэг нь ойлгомжтой.
ЭЛДЭВ ҮНЭРТЭЙ АГААРЖУУЛАХ БОДИС, ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ
Хүн болгон цэвэр цэмцгэрийг хүсдэг. Гэвч гэрээ илүү сайхан байлгахын тулд элдэв үнэртэй цацлага хэрэглэдэг. Энэ тохиолдолд бага насны хүүхдүүд харшилд өртөх магадлал ихэсдэг. Хамар нь битүүрж эхлээд арьсан дээгүүр элдэв зүйл туурч байж суухын аргагүй болгож загнуулдаг.
УСЫГ САЙТАР ХЭРЭГЛЭХ
Усыг энгийн хэмжээнээс илүү ихээр хэрэглэх нь чухал гэдэг.Мөн тараг, аарц гэх Д витаминаар баялаг хүнсийг идэх хэрэгтэй. Энэ нь таныг харшилаас шууд хагацаахгүй ч урьдчилан сэргийлэх гол хүч болж өгдөг.
Эдгээр энгийн аргуудыг өдөр бүр хэрэглээд хэвшчих юм бол Та харшил гэдэг зүйлээс айх хэрэггүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ