АНУ Умард Солонгостой хэлэлцээ хийх болзол тавив

Хэрвээ БНАСАУ цөмийн болон пуужингийн туршилтаа бүрэн зогсоовол, АНУ тус оронтой яриа хэлцээ хийхэд бэлэн байх болно. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлдөөлөгч Никки Хейли мягмар гарагт сэтгүүлчдэд ингэж мэдээлснийг РИА Новости агентлаг уламжилжээ.

Үүнээс гадна,тэр Умард Солонгосыг айлгахаа зогсоох хэрэгтэй гэж Оросын ерөнхийлөгч Владимир Путиний хэлснийгзөвшөөрөхгүй байна. “Бидний зүгээс айлгаж байна гэсэн Оросын бодол нь буруу. Харин БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийг айлгахаар санаархаж байгаа юм. Тиймээс Орос чүүнд санаа зовох учиртай” гэж Хейли хэлсэн байна.

БНАСАУ-ын пуужингийн сүүлчийн туршилт нь Оросын хувьд ч дохио болсон, юу гэвэл туршилттус орны хилд ойрхон болсон юм гэж тэр дурджээ. “Оросолон улсын хамтын нийгэмлэгийн адил тийм шийдвэр гаргах ёстой. Танайх Умард Солонгосыг дэмжиж байна уу, эсвэл үгүй юү. Гэхдээ танайх нэг талыг л сонгох ёстой” гэж Хейли онцлон тэмдэглдэсэн байна.

БНАСАУ тавдугаар сарын 14-ний өглөө туршилт хийсэн юм. Пхёнан-Пукто мужаас харавсан дунд юмуу хол тусгалын пуужин хагас цаг нисэхдээ 700 орчим км зам туулж, Солонгосын хойг болон Японы хооронд Япон тэнгист унажээ.

Энэ нь уг пуужингаар “цөмийн цэнэгт хушууг байнд хүргэх зорилготой туршилт байсан юм” гэж Пхеньяны эрх баригчид мэдэгдсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ