Литва дэлхийн хамгийн архичин орон болжээ

Литва улс согтууруулах ундааны хэрэглээгээр дэлхийд эхний байранд орлоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Гауден Галеа мэдэгджээ. РИА Новости агентлаг “Sputnik Литва” сайтад бичсэнийг иш татан ингэж мэдээлсэн байна.
Тус орны нэг оршин суугч өнгөрсөн жил дунджаар 16 литр согтууруулах ундаа уусныг Галеа дурджээ.“Энэ нь хамгийн сүүлчийн тооцоогоор, тус орныг Европын хамгийн согтуу, түүнчилэн дэлхийн хамгийн их уудаг орон болголоо” гэж тэр хэлсэн байна.
Хоёрт Белорус (15 литр) бичигдэж, гуравт Лавти (13 литр) оржээ.2009 онтой харьцуулахад Оросын иргэд бага уух болсныг энэ оны эхээр Оросын хэрэглэгчдийн нийгэмлэгээс мэдээлсэн юм.Тийнхүү одоо Орост согтууруулах ундааны хэрэглээ жилдээ 10 гаруй литр байгаа ажээ. Зургаан жилийн өмнө энэ тоо 15 литр байсан байна.
Баруун Европын орнуудадархидан согтуурахын эсрэг бусдаас илүү үр дүнтэй тэмцэж байгааг ДЭМБ бас дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ