Японы гүнж хэргэм цолоосоо татгалзаж, жирийн нэгэн залуутай гэрлэнэ

Японы эзэн хаан Акихито, хатан хаан Митико нарын том зээ охин,гүнж Мако Акисино жирийн нэгэн залуутай гэрлэхийн тулд хэргэм цолоосоо татгалзахаар шийджээ.25 настай бүсгүйих сургуульдхамт сурч байсан Кей Комуротай гэрлэхээр болсон байна.
Залуус Токиогийн христийн олон улсын их сургуульд хамт сурч, таван жилийн өмнө нэгэн үдэшлэг дээр анх танилцжээ.Тийнхүү танилцсанаас хойшнэг жилийн дараа Кей Комурогүнжид гэрлэх санал тавьсан байна. Японы эзэн хааны гэр бүлийн хуулиар, бүсгүй нөхөрт гармагцаа гүнж байхаа больж, энгийн нэгэн болох ажээ.
Мако өөрийгөө урлагтзориулж яваа нэгэн аж. Тэр Олон улсын христийн их сургууль дүүргэж, Шотландын Эдинбургийн их сургуульд сурч, Лестерийн их сургуульд уран зургийн музей, үзэсгэлэнгийн салбарын магистрын зэрэг хамгаалсан байна. Одоо тэр Токиогийн их сургуулийн музейн эрдэм шинжилгээний ажилтан ажээ.
Мако хайртай залуугаа гэр бүлийнхэнтэйгээ хэдийнэ танилцуулж,тэд ч бүсгүйн сонголтыг дэмжсэнийг мэдээлж байна.
Сүй тавих товыг бүр ирэх зургаадугаар сард зарлаж, гэрлэх ёслолыг 2018 онд хийхээр төлөвлөж байгаа ажээ.Гэрлэлтээ батлуулмагц гүнж Японы жирийн иргэн болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ