Чехэд дэд станц дэлбэрч нийслэл хотын тал нь цахилгаангүй болжээ

Чехийн нийслэл Праг хотод өчигдөр дэд цахилгаан станцад дэлбэрэлт болсны улмаас хотын зүүн хэсэгт тэр чигтээ гэрэл, цахилгаангүй болсон тухай CNN мэдээллээ. Дэд цахилгаан станцад дэлбэрэлтийн улмаас гарсан галыг унтраахаар олон тооны гал сөнөөгчид үүрэг гүйцэтгэсэн ба Праг хотын зүүн хагас хэсэг хугацаанд гэрэл, цахилгаангүй болж, замын гэрэлтүүлэг, дохиолол унтарч, трамвайн үйлчилгээ тасалджээ.
Дэлбэрэлтийн дараа гал түймэр гарсан байна. Хэдэн метрийн өндөртэй дүрэлцэх галын дөл, хар утаа баагисан дэлбэрэлтийн газарт аврах албаныхан ажиллав. Одоо эргэн хэвийн байдалдаа шилжсэн бөгөөд дүүргүүд эхнээсээтог цахилгаанаазалгуулсан байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ