“Huawei” хамгийн нимгэн гар утас бүтээв

Хятадын “Huawei”компани дэлхийн хамгийн нимгэн ухаалаг гар утас бүтээжээ. Android Jelly Bean 4.2.2 үйлдлийн систем бүхий Ascend P6 ухаалаг гар утас нь ердөө 6.18 мм зузаантай.

Уг гар утас нь таван мегапикселийн камертай, 4G-тэй. Ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээсээ хямд үнээр ялгарна хэмээн үйлдвэрлэгчид нь онцолсон байна. Энэхүү гарутсыг хэрэглэгчдийн гарт хүртэл 18 сарын хугацаа зарцуулсанбайна. Тус улсын залуу техникчид технологийн салбарт шинэ төрлийн брэнд бүтээгдэхүүнүүд гаргах зорилготой ажиллаж байгаагаа хэлжээ.

Х.Төнөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ